1. Оршил
TopGenius (цаашид “бид”, “манай”) нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг сургалтын төв бөгөөд өөрийн сургалтын төвийн сурагчдын хичээл, ирц, дүн, гэрийн даалгавар болон зарлал, мэдэгдлийг удирдах зорилгоор боловсруулсан сургалтын төвийн удирдлагын TopGenius гар утасны аппликейшныг (iOS болон Android, багц нэр com.topgenius.app) санал болгодог. Энэхүү Нууцлалын бодлого нь та (сурагч, эцэг эх/асран хамгаалагч, багш, менежер эсвэл захирал) манай аппликейшн болон холбогдох серверийн үйлчилгээг ашиглах явцад бид ямар мэдээллийг цуглуулж, хэрхэн ашиглаж, хамгаалж, хэнтэй хуваалцдаг талаар тайлбарлана.
Аппликейшныг ашигласнаар та энэхүү бодлогын дагуу мэдээллээ боловсруулахыг зөвшөөрч байна.
2. Бид ямар мэдээлэл цуглуулдаг
Бидний цуглуулдаг мэдээлэл нь таны аппликейшн доторх роль (сурагч, эцэг эх, багш, менежер, захирал)-с шалтгаалан ялгаатай байна.
2.1. Бүртгэл, хувийн мэдээлэл
- Овог нэр
- Утасны дугаар (нэвтрэх нэр болгон ашиглагдана)
- И-мэйл хаяг (сонголтоор эсвэл ажилтны дүрд шаардлагатай)
- Нэвтрэх нууц үг (шифрлэгдсэн хэлбэрээр хадгалагдана, бид таны нууц үгийг хэзээ ч тодоор хадгалдаггүй)
- Профайл зураг (камер эсвэл зургийн сангаас сонгож оруулна)
2.2. Сурагчийн нэмэлт мэдээлэл
- Төрсөн огноо (нас баталгаажуулах зорилгоор)
- Гэрийн хаяг (сонголтоор)
- Одоогийн/өмнөх сургууль, анги/түвшин
- Хамаарах салбар (branch) сургалтын төв
2.3. Эцэг эх/асран хамгаалагчийн мэдээлэл
- Хамаарлын төрөл (эх, эцэг, эмээ/өвөө, ах/эгч, асран хамгаалагч)
- Холбогдсон хүүхдийн (сурагчийн) мэдээлэлд хандах эрх
2.4. Сургалтын үйл ажиллагааны мэдээлэл
- Ангид элсэлт, хуваарь, ирц (PRESENT, оройтсон, чөлөөтэй гэх мэт)
- Шалгалтын дүн, гэрийн даалгавар болон хавсаргасан файл (даалгаврын PDF, зураг гэх мэт)
- Зарлал, апп доторх мэдэгдэл
- Сурагчийн хичээл сонирхсон хүсэлт (сэдэв, эхлэх огноо)
2.5. Төлбөрийн мэдээлэл
Сургалтын төлбөрийг бид QPay төлбөрийн системээр дамжуулан хүлээн авдаг. Бид таны картын дугаар, банкны нэвтрэх мэдээллийг хэзээ ч хадгалдаггүй, харддаггүй — эдгээрийг зөвхөн QPay болон холбогдох банк/хэрэглэгчийн апп боловсруулдаг. Бид зөвхөн дараах гүйлгээний мэдээллийг хадгална:
- Нэхэмжлэхийн дугаар, төлбөрийн статус (төлөгдсөн, цуцлагдсан гэх мэт)
- Төлсөн дүн, огноо, ашигласан хэтэвч/төлбөрийн хэрэгслийн төрөл
- QPay-ээс буцаж ирсэн гүйлгээний ID
2.6. Төхөөрөмж болон техникийн мэдээлэл
- Төхөөрөмжийн давтагдашгүй ID (Android дээр Android ID, iOS дээр Vendor ID) — нэвтрэлтийн сешн, аппын аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглагдана
- Апп-ын хувилбар, төхөөрөмжийн загвар, үйлдлийн систем
- Сервер лог дэх IP хаяг (аюулгүй байдал, алдаа шийдвэрлэлтэд)
Тайлбар: манай апп байршил, харилцагчийн жагсаалт (contacts), зар сурталчилгааны ID цуглуулдаггүй, мөн гуравдагч талын аналитик (analytics) эсвэл crash-report SDK ашигладаггүй.
3. Мэдээллийг хэрхэн ашигладаг
- Таны бүртгэлийг үүсгэх, баталгаажуулах, нэвтрэлтийг хангах
- Ангийн хуваарь, ирц, дүн, гэрийн даалгаврыг удирдах, харуулах
- Эцэг эхэд хүүхдийнхээ сургалтын явц, ирц, төлбөрийн мэдээллийг харуулах
- Төлбөр тооцоо хийх, нэхэмжлэх үүсгэх, төлбөрийн түүхийг хөтлөх
- Зарлал, сануулга (анги эхлэх, даалгаврын хугацаа гэх мэт) илгээх
- Хэрэглэгчийн дэмжлэг үзүүлэх, асуулт хариулт өгөх
- Аюулгүй байдал хангах, залилан мэхлэлт, буруу ашиглалтаас урьдчилан сэргийлэх
- Хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлэх (жишээ нь санхүүгийн бүртгэл хөтлөх)
5. Насанд хүрээгүй хүүхдийн мэдээлэл
Манай үйлчлүүлэгчдийн дунд насанд хүрээгүй сурагчид байдаг тул сурагчийн бүртгэл, сургалтын мэдээллийг сургалтын төв болон эцэг эх/асран хамгаалагчийн хяналт дор боловсруулдаг. Эцэг эх/асран хамгаалагч нь өөрийн апп доtorх “Хүүхдүүд” хэсгээр дамжуулан хүүхдийнхээ мэдээлэлд хандах боломжтой. Хэрэв та эцэг эх/асран хамгаалагчийн хувиар хүүхдийнхээ мэдээллийг засварлах, устгах хүсэлт гаргах бол доорх холбоо барих хаягаар мэдэгдэнэ үү.
6. Мэдээллийн хадгалалт ба аюулгүй байдал
- Апп болон сервер хоорондын бүх өгөгдлийн дамжуулалт HTTPS/TLS протоколоор шифрлэгдсэн байдаг
- Нууц үгийг эргэлт буцалтгүй hash хэлбэрээр хадгалдаг
- Профайл зураг, файлыг Cloudflare R2 дээр хувийн (private) хэлбэрээр хадгалж, зөвхөн түр хугацааны, тэмдэгжсэн URL-ээр хандах боломжтой болгодог
- Сервер нь DigitalOcean-ийн Сингапур бүсэд байрлах дэд бүтэц дээр ажилладаг
- Апп нь зарим мэдээллийг (жишээ нь нэвтрэлтийн token, кэш) төхөөрөмж дээрх хамгаалагдсан local storage-д хадгалдаг
7. Мэдээллийг хадгалах хугацаа
Бид таны мэдээллийг таны бүртгэл идэвхтэй байх хугацаанд буюу сургалтын төвтэй харилцаа үргэлжлэх хугацаанд хадгална. Бүртгэл цуцлагдсан эсвэл устгах хүсэлт гаргасны дараа бид мэдээллийг боломжит хугацаанд устгах эсвэл нэрийг нь тодорхойгүй болгоно; харин санхүүгийн бүртгэл (жишээ нь төлбөрийн түүх) хуулийн дагуу тодорхой хугацаагаар хадгалагдах шаардлагатай байж болно.
8. Таны эрх
Та дараах эрхтэй:
- Апп доторх Профайл хэсгээр хувийн мэдээллээ харах, засварлах
- Өөрийн (эсвэл хамгаалалтад буй хүүхдийнхээ) мэдээллийн хувийг хүсэх
- Бүртгэлээ болон холбогдох мэдээллээ устгуулах хүсэлт гаргах
- Зарим мэдэгдэл, харилцаа холбооноос татгалзах
Эдгээр хүсэлтийг гаргахдаа доорх “Холбоо барих” хэсэгт дурдсан имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу. Бид боломжит хугацаанд хариу өгөхийг зорино.
9. Бодлогын өөрчлөлт
Бид энэхүү Нууцлалын бодлогыг цаг үеийн шаардлагаар шинэчилж болно. Ямар нэгэн чухал өөрчлөлт орсон тохиолдолд бид энэ хуудсан дээрх огноог шинэчилж, шаардлагатай бол апп дотор мэдэгдэл өгнө.
10. Холбоо барих
Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, хүсэлтээ дараах хаягаар илгээнэ үү:
- И-мэйл: topgenius.edu@gmail.com
- Утас: +976 99100780
- Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Монгол улс
